Уншиж байна...
Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
2026-04-27 00:00:00
17

Сүхбаатар аймаг дахь Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид Сүхбаатар аймаг дахь шүүхийн үйл ажиллагаатай 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр танилцлаа. Сурагчид танилцах уулзалтын эхэнд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хэрэг маргааныг хуваарилах үйл явц болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүдээс авсан юм.

Мөн сурагчид сум дундын анхан шатны шүүхийн Зөрчлийн хэргийн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсон ба Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд анхан болон давж заалдах шатны шүүх, эрүү, иргэн, захиргааны хэргийн онцлог болон шүүгчийн ажлын ачааллын талаарх асуултад хариулт өгсөн бөгөөд шүүхийн бэлгэ тэмдэг, алх, дэнс, шүүгчийн өмсгөлийг танилцуулж, шүүгчийн ажил мэргэжлийн онцлогийн талаар ярилцан, тэдний үзэл бодлыг сонсов. Мөн өсвөр насны хүүхдүүд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох шалтгаан, нөхцөл, тэдгээр гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар чөлөөт ярилцлага хийлээ.

Иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурагчдын мэргэжил сонголтод туслах зорилготой энэхүү арга хэмжээний үеэр сурагчид сонирхсон асуултдаа шүүгч, шүүхийн ажилчдаас хариулт авсан юм.

Эхлэлд очих