“ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА АЖЛЫН БАЙР” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
“Жендерийн тэгш байдал ба ажлын байр” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтын үеэр жендерийн эрх тэгш байдлын талаарх ойлголт, ажлын байран дахь жендерийн мэдрэмжтэй хандлага, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, ажилтнуудын эрх тэгш оролцоог хангах талаар Жендэрийн Үндэсний хорооны Жендэрийн дүн шинжилгээ, судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга О.Буянаа мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм.
.jpg)
Мөн ажилтан албан хаагчдын харилцаа, хандлага, ажлын орчны соёл нь байгууллагын бүтээмж, хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй талаар онцолж, хүндэтгэлтэй, эерэг ажлын орчныг бүрдүүлэхийн ач холбогдлыг танилцууллаа. Сургалтын үеэр оролцогчид жендерийн хэвшмэл ойлголт, түүний нийгэм болон ажлын байранд үзүүлэх нөлөөллийн талаар санал солилцож, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэв.
.jpg)
.jpg)
Энэхүү сургалт нь шүүхийн байгууллагад жендерийн эрх тэгш, ялгаварлан гадуурхалтгүй ажлын орчныг бүрдүүлэх, ажилтнуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.